Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг хоёр дахь удаагаа энэ ням гарагт зохион байгуулна

Монгол Улс “ABU Robocon” олон улсын тэмцээнийг хоёр дахь удаагаа энэ ням гарагт зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR ” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

"ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR" олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров"Робокон" тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Энэ удаагийн олон улсын тэмцээний Ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ, Ази номхон далайн нэвтрүүлгийн холбооны гишүүн телевиз хамтарч ажиллаж байна. Тус  тэмцээнд 13 орны 14 баг тамирчид оролцоно.  Олон улсын  тамирчдын хувьд сагсан бөмбөгийн төрлөөс  санаа авсан  тэмцээний дүрмийг баримтална.  Үндсэн тэмцээн Ням гаригт Асса Арена-д үнэ төлбөргүй болно. "Робокон" тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж, 2024 оны наймдугаар сард Вьетнам болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан. 2019 онд анх зохион байгуулж байхдаа Монгол орны газар нутаг бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёлыг уялдсан даалгаврыг биелүүлж байсан. Харин энэ жилийн тухайд дэлхийн дахинд оюутан залуучуудын сонирхлыг маш их татаж байгаа Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа” гэлээ.