ФОТО: Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж, иргэд “ЗУРАГТТАЙ ЖАГСААЛ” хийв

ФОТО: Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж, иргэд “ЗУРАГТТАЙ ЖАГСААЛ” хийв

Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос хариуцлага нэхэх “ЗУРАГТТАЙ ЖАГСААЛ” Хууль зүйн яамны гадна боллоо. Жагсагчид Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг өөрийн биеэр зурагтыг гардан авахыг шаардаад “Ц.Нямдорж  хуулийн цоорхойгоор хаацайлж, хэдэн тэрбумын хэргийг хүчингүй болгож байна. Өнгөн дээрээ шударга ч авлигачдыг хамгаалж байгаа энэ хүн огцрох ёстой. Шударга ёс ярьж, шоудахаа болих хэрэгтэй.” гэсэн байр суурийг илэрхийлж байна

Жагсагчид өөрсдийнх нь өгсөн зурагтаар ард түмний амьдралыг үзэхийг энэ үеэр шаардаж байлаа.  

Тэд “Хуулийн хулгайч Ц.Нямдорж хүүгийнхээ хулгайг нуусан уу”, “500 саяын үнэтэй тансаг амбаараа төрийн сайдын цалингаараа барьсан уу”, “ШШГЕГ-ын мөнгөөр Ц.Нямдоржид 570 авлаа”, “Орондоо хууль засдаг сайд ордонд суух эрхгүй” зэрэг лоозонг барьжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө