Улаанбаатарт аадар бороо орж, 18 градус дулаан байна

Улаанбаатарт аадар бороо орж, 18 градус дулаан байна

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +16...+18 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө