Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

Зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна

Наймдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 5 см, Дашбалбар сум орчимд Улз гол үерийн аюултай түвшинг 6 см тус тус давсан байдалтай байна.

Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, зөвхөн зөвшөөрөгдсөн зам, гүүрээр зорчихыг зөвлөж байна.