Улаанбаатарт бороо орохгүй, 25 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 25 градус дулаан байна

Өнөөдөр Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр хална. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +23...+25 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.