Онцгой байдлын алба хаагчид өнөөдрийн байдлаар хоёр аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээлээ.
1. Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум Соёо багийн “Бусын гол” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км/ Ойн гал түймэр гарсныг www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтаар 08.07-ны өдрийн 14:22 цагт илрүүлсэн. Мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 08.10-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан ажиллаж, 08.11-ний өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2. Завхан аймаг, Баянхайрхан сум Төөнт багийн “Хамар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 250 км, сумын төвөөс хойд зүгт 11 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 08.09-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчип, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 08.11-ний 18:00 цагт түймрийг цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.