Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орохыг анхаарууллаа

Улаанбаатар хотод өнөөдөр /2505.08.07/ дуу цахилгаантай бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймд иргэдийг болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Гэр, байшин, хашаагаа усанд автахаас сэргийлж суваг, шуудуу татах
  • Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
  • Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
  • Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
  • Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн хамгаалалт татах, усыг соруулах
  • Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах 
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.