Зарим ухамсаргүй, хариуцлагагүй иргэний зүүсэн хавханд хярс орсон харамсалтай хэрэг гарсан байна.
ВИДЕО:
Тодруулбал, өнөөдөр /2025.08.05/ Богдхан уулын Арцатын аманд тарваганы нүхэнд зүүсэн хавханд хярс орж хөлөө гэмтээсэн тохиолдол гарсан байна. Энэ дагуу Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч хавхыг салгаж аюулгүй болгожээ. Энэ нь 2025 онд дархан цаазат Богдхан ууланд хавх зүүсэн хоёрдахь тохиолдол аж.