“Alpha Gaming” баг “Pubg mobile world cup 2025” тэмцээнд гуравт оржээ

“Alpha Gaming” баг “Pubg mobile world cup 2025” тэмцээнд гуравт оржээ

Саудын Арабын Эр Рияд хотноо зохион байгуулагдсан “PUBG Mobile World Cup 2025” тэмцээнд манай улсын “Alpha Gaming” баг гуравдугаар байр эзэлж, 222,000 ам.долларын шагнал хүртжээ.

Багийн ахлагч Dok буюу У.Дөлгөөн үнэ цэнтэй тоглогчоор шалгарч, 50,000 ам.долларын шагналын эзэн болсон байна. Тус тэмцээнд Төв болон Өмнөд Азийг төлөөлөн оролцсон манай баг дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү бахдам амжилт гаргалаа.