Ч.Сайханбилэг, Б.Эрдэнэбилэг, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ч.Сайханбилэг, Б.Эрдэнэбилэг, Б.Хурц тэргүүтэй хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын прокурорын газраас олны анхаарлыг татсан хэргүүдийг мөрдөн шалгах ажлын хэсгийг Ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг иргэдийн анхаарлыг татсан томоохон хэргүүдийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг,  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн  хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцад хамаарах хэрэг, цаашлаад  “Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар Жастын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд авлига авсан гэх Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.