Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байгаа талаар Ойн газраас мэдээллээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Баян-уул сумын Хархираа, Хуурай хөндий, Улзын хөндий, Бэрхийн хөндий жаварт хошуу, Дэл уулын өвөр, 11 нарст толгой зэрэг газрын 1500га талбайд ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйтэй гэрлэн урхи тавих аргаар тэмцэх ажлыг зохион байгуулж байна. Харин Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумын ойн сангийн 2000га талбайд улсын төсвийн хөрөнгөөр тус ажлыг хийж гүйцэтгэжээ.