ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа өнөөдөр үлдсэн 30 км замыг туулж, нийслэлд ирснээр 350 км хэт холын зайн гүйлтээ дуусгана

ШШГБ-ын суралцагч, ахлагч Г.Ариунзаяа өнөөдөр үлдсэн 30 км замыг туулж, нийслэлд ирснээр 350 км хэт холын зайн гүйлтээ дуусгана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Екатеринбург хотын Хууль зүйн дээд сургуулийн эрх зүйн 1 дүгээр дамжааны суралцагч, ахлагч Г.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай хүртэл нийт 350 км замыг туулахаар 9 дэх өдрөө гүйж байна.

Ахлагч Г.Ариунзаяа 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09.40 цагт нийт 320 км зам туулж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүрсэн. Энэ үеэр 405 дугаар хаалттай хорих (тусгай нэгж) анги, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бие бүрэлдэхүүн болон түүний гэр бүлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ. Тэрээр өнөөдөр үлдсэн 30 км замыг туулж, Сүхбаатарын талбайд ирснээр хэт холын зайн гүйлтээ өндөрлүүлэх юм.