Иргэдийг айлган сүрдүүлсэн морьтой залууст холбогдох хэргийг бүртгэлд авч, шалгаж эхэлжээ

Иргэдийг айлган сүрдүүлсэн морьтой залууст холбогдох хэргийг бүртгэлд авч, шалгаж эхэлжээ

Дорнод аймагт хоолны газраар үйлчлүүлж буй иргэдийг морьтой залуус айлган сүрдүүлж, танхайрч буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлсэн билээ.

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, иргэдийг айлган сүрдүүлж буй морьтой залууст холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр бүртгэлд авч, Дорнод аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.