Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн хадлангийн талбайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ын “Hyundai Mighty” загварын 200 боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж, 10х10 метрийн хэмжээтэй талбайд гал тархсан байсныг ажиллаж унтраасан.