Голын ус руу унаж, модноос зүүгдэж гацсан иргэнийг аварчээ

Голын ус руу унаж, модноос зүүгдэж гацсан иргэнийг аварчээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны “Сонгино” амралт газрын зүүн хойд талд Нэг хүн голын ус руу унаж, модноос зүүгдээд гацсан байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 03-ны өдрийн 15:34 цагт хүлээн авсан аж.  

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/27 настай, эрэгтэй/ гэр бүлийн хамт амарч байх үедээ голын усаар гарах гэж яваад халтирч ус руу унаж модноос зүүгдсэн байдалтай байсныг  эсэн мэнд гаргаж, ар гэрийнхэнд нь болон тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.