Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17...+22 градус, Алтайн өвөр говиор +30...+35 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.