2025.08.01-нээс эхлэн 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн. Иргэд, олон нийтээс ирүүлсэн эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, ирэх оны төсвийн төсөлд тусгах юм.
2025 оны наймдугаар сарын 3-ны 13:00 цагийн байдлаар 37.558 иргэн саналаа ирүүлжээ. "EMongolia" болон 11-11 төв, яамдын цахим хуудсаар санал авч байна.