Олон улсын Мэдээлэл зүйн 37 дугаар олимпиад долоодугаар сарын 28-наас энэ сарын 03-ны өдрүүдэд Болив улсын нийслэл Сукре хотод болж байна. Уг олимпиадад дэлхийн 87 орны 330 сурагч оролцож, программчлах ур чадвараараа хоёр өдөр зургаан бодлого бодож өрсөлдсөн юм. Манай багийн сурагчдаас нийслэлийн ерөнхий боловсролын "Эрхэт Эрдэм" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн хүрэл медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ.
Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлж:
- Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн 12 дугаар ангийн сурагч Гантөмөрийн Амарсанаа,
- Нийслэлийн ерөнхий боловсролын Эрхэт Эрдэм сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чинбатын Ирмүүн,
- Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдукэйшн сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ганзоригийн Эрхэм,
- Нийслэлийн ерөнхий боловсролын Сант сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мандахын Түвшинбаяр нар амжилттай оролцлоо.