ВИДЕО: Иргэн Л.Гүндалайгийн хурд хэтрүүлсэн үйлдлийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

ВИДЕО: Иргэн Л.Гүндалайгийн хурд хэтрүүлсэн үйлдлийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дээр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ 80 км цагаас дээш хурдтай явж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.

Түүний бичлэгт авто замын хоёрдугаар эгнээнд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхдээ иргэн Л.Гүндалай, "нэгдүгээр эгнээнд явахаас өөр сонголт байхгүй байна. Тус автомашин гүйцэж түрүүлж байгаа автомашинд зам тавьж өгөх ёстой" гэсэн утгатай зүйлийг ярьдаг.  

ВИДЕО: 

Мөн тэрээр дээрх үйлдлийнхээ талаар, "Цагдаагаас 144 хурдтай лайваа ав гэнээ. Би зориуд тавьсан юм. 80 тай явна гэж байхгүй шүү" гэсэн мэдээллийг өөрийн facebook хуудастаа нийтэлсэн юм. Тэгвэл түүний хурд хэтрүүлсэн үйлдлийг газар нутгийн харьяаллаараа Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн зөрчил тул Төв аймгийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа ажээ.

Иймд иргэд та бүхнийг авто замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ сайтар мөрдөж оролцохыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө