Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Өлөнтийн-Ам гэдэг газар энэ сарын 21-нд гарсан ой, хээрийн гал түймрийг өнөөдөр өглөөний 8:20 цагт бүрэн унтраасан байна.
Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 3, Ерөө суманд 2, Мандал суманд 2 буюу нийт 7 ойн гал түймрийг хяналтад авч цурамд оруулахаар ажиллаж байна. Мөн Ерөө сумын “Гурт уул” гэдэг газар гарсан ойн гал түймрийн голомтод ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр 14 алба хаагчийг тээвэрлэн хүргээд байна.