Хөвсгөл аймагт гарсан гал Тува руу тархах эрсдэлтэй байгаа талаар ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Владислав Ховалыг мэдээлжээ

Хөвсгөл аймагт гарсан гал Тува руу тархах эрсдэлтэй байгаа талаар ОХУ-ын БНТУ-ын тэргүүн Владислав Ховалыг мэдээлжээ

Хөвсгөл аймагт гарсан гал Тува руу тархах эрсдэлтэй байгаа талаар ОХУ-ын Бүгд найрамдах Тува Улсын тэргүүн Владислав Ховалыг өөрийн "Telegram" сувгаар мэдээлжээ.

Тэрбээр "Монголд гал гарсан газар Уш-Белдир амралтын газрын ойролцоо оршдог. Мөн манай нутаг дэвсгэрт тархах эрсдэлтэй байна" гэжээ. Түүнчлэн Тувагийн тэргүүн Владислав  Ховалыг Монгол Улсын ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянтай уулзаж, Тува улстай хил залгаа нутаг дэвсгэрт гарсан түймрийг яаралтай унтраах асуудлыг шийдвэрлэхийг хүсэж, Тувагийн эрх баригчдад түймрийг хилээр нэвтрүүлэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авахыг үүрэг болгожээ.