Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр халж, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна. Улаанбаатар орчмоор үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.