Тостын нуруунаас цоохор ирвэсийн таван зулзага илрүүлжээ

Тостын нуруунаас цоохор ирвэсийн таван зулзага илрүүлжээ

Тостын нурууны хоёр өөр үлийн газарт цоохор ирвэсийн нийт таван эрүүл зулзага амьдарч буйг судлаачид илрүүлжээ. Энэ нь дэлхийн хэмжээнд ховор тохиолддог, цоохор ирвэсийн үлийг шууд судалсан зургаа, долоо дахь тохиолдол болж байгаа аж.

Судлаачид эх ирвэсүүд нь ан хийж явах үеэр үлийн газарт болгоомжтойгоор очиж, зулзагуудын тоо, жин, хүйсийг тогтоож, ДНХ шинжилгээний зориулалтаар шүлсний арчдас авчээ. Мөн ирээдүйд таних зорилгоор зулзагуудын арьсан дор бичил чип суулгасан байна. Энэхүү үйл явц хэдхэн минут үргэлжилдэг бөгөөд судлаачид аль болох бага сандрал, догдлол үүсгэхийг чухалчилдаг. Дараа нь эхүүд нь үлийдээ эргэн ирж, хэвийн амьдралдаа шилжих эсэхийг хянан ажигладаг.

Энэхүү хоёр үлийн судалгаа нь 2008 оноос эхлүүлсэн урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ба цоохор ирвэсийн экологийг ойлгоход болон хамгааллын бодлогод үнэтэй хувь нэмэр оруулах ховор боломжийг бүрдүүлжээ. /Үлийн газар" гэдэг нь зэрлэг амьтад, ялангуяа махчин амьтад үр төлөө төрүүлж өсгөдөг, түр амьдрах байр буюу нялх зулзагаа нуудаг аюулгүй газар/




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө