Сэлэнгэ аймаг, Түшиг сумын Жаргал мандах багийн “Хар горхи” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 110 км-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага долоодугаар сарын 17-ны өдрийн 10:30 цагт бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, долоодугаар сарын 17-ны өдрийн 23:24 цагт цурамд оруулж, долоодугаар сарын 21-ний 16:30 цагт түймрийг бүрэн унтраасан байна.