Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +32…+37 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Оройдоо бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +22…+24 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.