Өнөөдөр говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19…+24 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр +24…+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29…+34 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +31…+33 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
