Томоохон голуудын усны түвшин 10-50 см нэмэгджээ

Томоохон голуудын усны түвшин 10-50 см нэмэгджээ

Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Орхон сумдын орчимд 20-50 см, Таац гол Нарийнтээл, Цагаантуруут гол Галуут, Онги гол Арвайхээр сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 20-40 см тус тус нэмэгдсэн байна.

Мөн Орхон гол Бат-Өлзий /Архангай/, Хархорин сум, Шаргалзуут гол Шаргалзуут, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж байна.

Иймд иргэд, аялагч, амрагч та бүхэн

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах,
  • Гол, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
  • Баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна



Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө