Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, нөөлөг салхинд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар халах тул наршилт, гэнэтийн үер ус, нөөлөг салхинд сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, маргааш буюу энэ сарын 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална.

Тодруулбал,  маргааш буюу энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 23-нд нутгийн зарим газраар, энэ сарын 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +28...+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. энэ сарын 22, 23-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө