Улаанбаатарт бороо орохгүй, 30 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 30 градус дулаан байна

Өнөөдөр Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар, маргааш буюу энэ сарын 21-нд говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар хална. 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнодын тал нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн сав газраар халж +33…+38 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +28…+30 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө