Улаанбаатарт бороо орохгүй, 31 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 31 градус дулаан байна

Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +34…+39 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +29…+31 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө