Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +28…+30 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
