Энэ долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, хугацааны сүүлд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх ч, хугацааны сүүлд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ

Өнөөдөр /2025.07.14/ Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Буйр нуур, Халх голын сав газраар, энэ сарын 16-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +27...+32 градус дулаан байна. Энэ сарын 17, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

8 цагийн өмнө