Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Маргааш буюу энэ сарын 7-нд нутгийн зарим газраар, энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 8-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.