Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +19…+24 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +25…+27 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
