Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 24-26 градус дулаан байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Улаанбаатар хотод бага зэргийн бороо орж, 24-26 градус дулаан байна

Үндэсний баяр Наадмын өдрүүдэд төвийн бүс нутаг, Улаанбаатар хот орчмоор цаг агаар ямар байх талаарх мэдээллийг хүргэж байна. 

-Долдугаар сарын 10-ны өдөр: УБ хотод бага зэргийн бороотой, өдөртөө +24+26 градус дулаан;

-Долдугаар сарын 11-ний Баяр наадмын нээлтийн өдөр: УБ хот орчимд үүлгүй, Хэнтий нуруу, Сэлэнгийн Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаар бага зэргийн үүлтэй, өдөртөө түр зуурын бороо орох төлөвтэй. Харин УБ хотод бороо орохгүй, өдөртөө +24+26 градус дулаан.

-Долдугаар сарын 12-ны өдөр: Хангайн, говийн бүс нутгаар үүлэрхэг, төвийн бүс нутгаар үдээс хойш үүлшинэ. УБ хотод орой 19:00 -20:00 цагийн орчимд түр зуурын бороо орох төлөвтэй. Өдөртөө +24+26 градусын дулаан.

-Долдугаар сарын 13-ны өдөр: Үүлэрхэг өдөр, үдээс хойш 16:00 цагаас хойш бороошиж , улмаар Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хэнтийн нурууны орчмоор, УБ хот орчимд үргэлжилсэн усархаг бороо орж болзошгүй байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө