Маргаашаас ихэнх нутгаар халж говийн бүс нутгаар 39 градус, бусад нутгаар 29 градус дулаан байна

Маргаашаас ихэнх нутгаар халж говийн бүс нутгаар 39 градус, бусад нутгаар 29 градус дулаан байна

Өнөөдөр /2025.06.29/ Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар бороо, усархаг аадар бороо, ялангуяа Хөвсгөлийн нутгаар бороо үргэлжлэн орох тул, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, уруйн үер, гол мөрний үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 30-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Маргааш /2025.06.30/-аас ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +19...+24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 7-р сарын 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө