Ойрын тав хоногт ихэнх нутгаар 31 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ойрын тав хоногт ихэнх нутгаар 31 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр, маргааш /2025.06.25, 26/ нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +33...+38 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.