Өнөөдөр Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өнөөдөр Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Өнөөдөр /2025.06.24/ 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар хот орчмоор үүлшиж дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 хэм дулаан байна. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 хэм, бусад нутгаар +29…+34 хэм дулаан байна.

Мөн 06-р сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 хэм давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэд та бүхнийг болзошгүй аюул наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер уснаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. 

Д.Мөнх-Эрдэнэ