Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үер бууж, 13 айл усанд автжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үер бууж, 13 айл усанд автжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багт зургаадугаар сарын 22-ны өдрийн 18:45-19:50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас айл өрхүүд үерийн усанд автсан тухай дуудлагыг мөн өдрийн 19:20 цагт хүлээн авсан аж. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуй нэгж, байгууллагын барилга үерийн усанд автсан байсныг  25 метр шуудуу татаж үерийн усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх ажлыг зохион байгуулан ажилласан байна.