Маргааш ихэнх нутгаар 30 градусыг давж халах тул, наршилтаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Маргааш ихэнх нутгаар 30 градусыг давж халах тул, наршилтаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Маргааш буюу энэ сарын 23-нд ихэнх нутгаар, энэ сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 26-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, өдөртөө +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +29...+34 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 25-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 26-нд нутгийн төв хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр нохой өдөр

17 цагийн өмнө