Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 19 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 19 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Нутгийн зүүн хагаст үүлшинэ, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +28...+33 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Орхон, Сэлэнгийн сав газраар +22…+27 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17…+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө