"Ханхүүлуу монголиенсис" нэртэй шинэ төрлийн махчин үлэг гүрвэлийн олдвор монголын нутаг дэвсгэрээс олджээ

"Ханхүүлуу монголиенсис" нэртэй шинэ төрлийн махчин үлэг гүрвэлийн олдвор монголын нутаг дэвсгэрээс олджээ

BBC, CNN зэрэг томоохон хэвлэлүүд Монголын газар нутгаас олдсон "Ханхүүлуу монголиенсис" нэртэй үлэг гүрвэлийг онцолсон байна.

Тодруулбал Монголын газар нутгаас олдсон "Ханхүүлуу монголиенсис" нь хойд америк болон Ази тивд 65-70 сая жилийн өмнө ноёрхож байсан тринозаврын өвөг болохыг тогтоосон гэдэг мэдээ гарчээ. Түүнчлэн "Ханхүүлуу монголиенсис" гэж нэрлэсэн энэхүү махчин үлэг гүрвэл 1970-аад онд Монгол Улсаас олдсон. Гэхдээ Монголын палентеологийн судалгааны байгууллагуудад өөр нэртэй үлэг гүрвэлийн олдворуудтай хамт хадгалагдаж байсан учраас огт анзаарагдаагүй байна. Ингээд Канадын судлаачид, палентлеогчид судлаад "Ханхүүлуу монголиенсис" гэдэг энэ үлэг гүрвэл бол тринозаврын өвөг дээдэс бөгөөд 86 сая жилийн настай олдвор болохыг тогтоожээ. Мөн энэхүү чулуужсан олдворын хэмжээ, биеийн байдлыг зурахад "Ханхүүлуу монголиенсис" нь 750 кг орчим жинтэй махчин гүрвэл байсан гэжээ.