Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өчигдөр 5.3 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өчигдөр 5.3 магнитудын газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт өчигдөр /2025.06.04/ 18:22 цагт 5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг бөгөөд магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг. 

Б.Мөнхсайхан