Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар салхитай сэрүүхэн байна. Маргааш буюу энэ сарын 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 03-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, энэ сарын 04-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи 6-р сарын 02-04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +27...+32 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.