Автомашин очих боломжгүй газарт гарсан түймрийн голомтод нисдэг тэргээр хүч, хэрэгслийг хүргэж, байдлыг тандаж байгаа ажээ

Автомашин очих боломжгүй газарт гарсан түймрийн голомтод нисдэг тэргээр хүч, хэрэгслийг хүргэж, байдлыг тандаж байгаа ажээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш энэ сарын 30-ны байдлаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 38 хувиар нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээллээ. 

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.822 га, хээрийн 566.530 га, нийт 632.352 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 5 гал түймрийг бүрэн унтраагаад байгаа аж.

Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрийн ихэнх нь автомашин очих боломжгүй мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч, хэрэгслийг түймрийн голомтод хүргэн, нөхцөл байдлыг тандаж байгаа аж.