Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар маргааш бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхаарууллаа

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар маргааш бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхаарууллаа

Өнөөдөр, маргааш Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +8-+13 градус, Алтайн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12-+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +23-+28 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 31-нд бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.