Б.Жаргалан: Ерөнхий сайдын асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс тодорхой хуулийн төслийн өөрчлөлтүүдийг санаачилсан

Б.Жаргалан: Ерөнхий сайдын асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс тодорхой хуулийн төслийн өөрчлөлтүүдийг санаачилсан

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.04.25/-т УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг улс төржлөө хэмээж, "Залуу хүн байж хүний өмнөөс хачин юм ярилаа" зэргээр бухимдаж асуултад нь хариулаагүй юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан, "Өчигдөр өглөө АН-ын бүлэг ээлжит бус хурлаа хийсэн. Энэхүү ээлжит бус хурлаар өчигдөр болон өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд АН бүхэлдээ оролцохгүй байх шийдвэрийг гаргасан. АН-ын бүлэг УИХ-ын хяналтын чиг үүргийг биелүүлэх парламентын засаглалыг хамгаалах, УИХ-ыг хамгаалах зорилгоор чуулганы хуралдаанд оролцохгүй байхаар шийлдвэрлэсэн. Учир нь өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдын өгөх мэдээллийн үеэр түүний гаргасан болчимгүй үйлдэл нь парламентыг басамжилсан, үл хүндэтгэсэн, засаглалын хямрал руу хөтлөх үр дагавартай үйл явдал юм. Ийм учраас АН-ын бүлэг Ерөнхий сайд уучлалт гуйх ёстой, парламентад ажлаа тайлагнах ёстой, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар парламентыг хүндэтгэх ёстой гэсэн байр сууринд хатуу зогсож байгаа.

Энэ хүрээнд УИХ дахь АН-ын бүлгээс тодорхой хуулийн төслүүдийг санаачилж байгаа.

Тухайлбал, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулахыг зорьж байгаа. Тодруулбал, Ерөнхий сайд олонхыг бүлэглэлийнхээ тэргүүн эгнээнд суугаад цөөнхийн бүлэгтэйгээ ижил тэгш түвшинд харилцах, цөөнхийн бүлгийнхээ гишүүдийн асуултанд хариулах ёстой гэсэн саналыг дэшүүлж байгаа. Хоёрдугаарт ерөнхий сайд парламентад мэдээлэл өгөхдөө өөрөө сэдвээ сонгодог байдлыг халж, гишүүд чөлөөтэйгөөр асуултаа тавьдаг байхаар зорьж байна. Мөн нийтийн албан тушаалтан буюу гүйцэтгэх албан тушаалтнууд хариуцлагагүй мэдээлэл хийдэг асуудлыг таслан зогсоож, УИХ-ын танхим дотор буруу ташаа мэдээлэл өгсөн, худал ярьсан нийтийн албан тушаалтан хариуцлага хүлээх зохицуулатууд орсон хуулийн төслийг бэлдсэн" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: