С.Эрдэнэболд: Ерөнхий сайдын үйлдэл бол захын ёс зүйн алдаа гэхээс илүү засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулсан асуудал

С.Эрдэнэболд: Ерөнхий сайдын үйлдэл бол захын ёс зүйн алдаа гэхээс илүү засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулсан асуудал

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг /2025.04.25/-т УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөөс нь асуулт асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг улс төржлөө хэмээж, "Залуу хүн байж хүний өмнөөс хачин юм ярилаа" зэргээр бухимдаж асуултад нь хариулаагүй юм. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнболд, "Өчигдөр УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "ард түмний амьдрал сайнгүй байгаа, шийдэх асуудлууд их байгаа" тухай хэлсэн. Бид үүнтэй санал нэг байгаа. 2020 онд талхны үнэ 1300 төгрөг байсан бол өнөөдөр 2640 төгрөг болж нэмэгдсэн байна. Гурил, төмс, луувангийн үнэ ч нэмэгдсэн. Шатахууны үнэ өнгөрсөн таван жилийн хугацаанд 40-61.3 хувиар өссөн. Өнөөдөр парламент энэ талаарх бодлогыг гаргаж, хэлэлцэх ёстой. Гэхдээ бодлого хэлэлцэх явцад парламент ёсныхоо дархлааг алдсаар байна. УИХ-ын дээрх мэдээллүүдийг асуухад Ерөнхий сайд эгдүүцсэн хариултыг өгсөн. Энэ бол ёс зүйн хувьд уучлалт гуйх ёстой асуудал гэдэг зарчмын байр суурийг АН гаргасан. Гэтэл хоёр хувь хүний хоорондын асуудал мэтээр тайлбарлаж байна. Парламент бол ардчиллын баталгаа. Гэтэл энэ зарчим руу нь нулимж, өөр хяналт тавиулах ёстой институцээс нь нэр бүхий гишүүд рүү халдаж байхад парламентын дарга парламент ёсныхоо дархлааг хамгаалахын оронд хувь хүмүүсийн хоорондын асуудал мэтээр талбайрлаж байгаад харамсаж байна. Энэ бол захын ёс зүйн алдаа гэж харуулахаас илүүтэй засаглал хоорондын тэнцвэрийг алдагдуулсан байдал юм" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: