Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайдыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан

Ж.Чинбүрэн: Т.Мөнхсайхан сайдыг шалгуулахаар Монгол Улсын Ерөнхий прокурорт хандсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Т.Мөнхсайхан сайдын хөнгөлөлттэй эм дураараа худалдаад авчихсан тухай ярих гэж байна. Хуулийн процессоо зөрччихсөн, Сангийн яам, Эдийн засгийн яамны хамтарсан журам тогтоол нь ч гараагүй байхад нэг компанитай очиж гэрээ хийчхээд хуулиа зөрчөөд байгаа. Монголд хууль засагладаг юм шүү. Жишээлбэл Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтоол гэж нэг зүйл бий. Хуулиар олгогдохоос бусад тохиолдолд эрхээ шилжүүлэхийг хүртэл хориглочихсон байгаа шүү дээ. Т.Мөнсайхан сайд Эрүүл мэндийн даатгалын үндэсний  зөвлөлийн 2022 оны арваннэгдүгээр сард баталсан Эрүүл мэндийн даатгалын санд үнийн хөнгөлөлт үзүүлсэн эмийн нэр төрөл, эмийн дээд хязгаар, хөнгөлөх эмийн жагсаалтыг шинэчлэн боловсруулж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэдийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх гээд өөрөө санал гаргасан. Гэтэл тэрийг нь баталж амжаагүй байхап эмийг нь хөнгөлөөд яваад байна шүү дээ. Энэ чинь хуулийн процессоо зөрчөөд байна. Хуулиа анхаарч хардаг бай" гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Та ажлын хэсгийг нь ахлаад шинэчлэн найруулсан эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль дээр заасан зүйл заалтын дагуу л бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэрвээ ямар нэгэн хууь зөрчсөн зүйл байгаа бол та хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулчих л даа. Тэгэхгүй бол та манай эрүүл мэндийн салбарыг л нэг л болж бүтэхгүй байгаа юм  шиг яриад байхаар салбарын нэр хүнд унаад байна шүү дээ. Үнэхээр тийм процессын алдаа гаргачихсан зүйл байгаа бол хууль хяналтын байгууллагад нь өгөөд шалгуул” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Би өчигдөр Монгол Улсын Ерөнхий прокурорт өгчихсөн. Санаа зоволтгүй” гэв.