ШУУРХАЙ: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ирцээ бүртгүүлчхээд чуулганы танхимыг орхин гарлаа

ШУУРХАЙ: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ирцээ бүртгүүлчхээд чуулганы танхимыг орхин гарлаа

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.05.02/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаан  57.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд картаа уншуулчхаад хуралдааны танхимыг орхин гарлаа.

Тус бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан шаардлагын хариуг иртэл буюу УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-аас уучлалт гуйтал УИХ-ын чуулганы хуралдааныг бойкотлоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Хуралдаанаар Засгийн газраас 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэргийг хэлэлцэхээр товлоод байна. 

ВИДЕО: